ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Өнөөдөр 2021.09.20. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 06 цаг 36 минутад мандлаа, 18 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 7 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Балбад Үндсэн хуулийн өдөр, Тайландад Үндэсний залуусын өдөр, Германд Хүүхдийн өдөр.

Энэ өдөр Италийн жүжигчин Софи Лорен, Америкийн кино зохиолч, продюсер Жорж Мартин, Францын жүжигчин Сабина Азема, Гондурасын Ерөнхийлөгч асан Мануэл Селайя, Америкийн жүжигчин Гэри Коул, Оросын дуучин Андрей Державин, Шведийн хөлбөмбөгч Хенрик Ларссон, Оросын холимог тулаанч, UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов, Канадын хоккейч Жон Таварес зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929: БНМАУ-ын 14 дүгээр Бага хурал хуралджээ.

1944: Ард нийтийн цэргийн алба хаах үүргийн тухай хууль батлагдав.

1960: Монгол, Хятадын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатар хотноо “БНМАУ-д тусламжаар барилга барих БНХАУ-ын барилгын ажилчдын тухай хэлэлцээр”-т гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1990: Өмнөд Осет Гүржээс тусгаар улс болжээ.

1992: Францын иргэдийн дийлэнх нь бүх нийтийн санал хураалтаар улсаа Европын холбоонд оруулахыг дэмжсэн.

1993: Азербайжаны парламент Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд орохыг дэмжжээ.

1997: Элтон Жон Диана гүнжид зориулсан дуугаараа Их Британийн хит-парадыг тав дахь удаагаа тэргүүлжээ.

2000: Тайванийн эрх баригчид компьютерийн алдартай вирус CIH-ийг зохиосон 25 настай Чэн Инь-Хаог баривчилжээ. Уг вирус хүмүүст «Чернобыль» нэрээр алдаршсан.

Өнөөдөр үс засуулвал өлзийтэй сайн.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top