Ерөнхий сайд өнөөдөр Гашуунсухайт боомтод ажиллана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.09.20/ Гашуунсухайтын хилийн боомтод ажиллах аж.  

Засгийн газрын энэ оны долоодугаар сарын 2-ны өдрийн 185-р тогтоолоор нүүрсний экпортын хилийн бүсэд чингэлэгт тээврийн терминал байгуулахаар болсон. Энэ дагуу Гашуунсухайтад чингэлэгт тээврийн терминал байгуулж буй аж.

Сануулахад,  гадаад эрэлт сайжирсан ч манай экспортын биет хэмжээ төдийлөн сэргэхгүй байгаа.  Нүүрсний экспортын тээвэр сүүлийн зургаан  сарын туршид удааширч, нийт экспорт эхний долоон сард хүлээлтээс багаар буюу 18.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top