ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 21

Өнөөдөр 2021.09.21. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 06 цаг 31 минутад мандлаа, 18 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын энх тайвны өдөр. Улс орнуудаас Польшид Гаалийн өдөр, Армен, Мальтад Тусгаар тогтнолын, Боливд Оюутны өдөр.

Энэ өдөр Францын зохиолч Фредерик Бегбедер, Бразилын жүжигчин Ингра Либерату, Америкийн жүжигчин Рики Лейк, Мэгги Грейс, Мексикийн хөлбөмбөгч Родриго Годинез, Оросын уран сайхны сэлэлтийн тамирчин, олимпын таван удаагийн аварга Светлана Ромашина зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1920: Украинд сургуулиудад украин хэл зааж эхэлжээ.

1964: Мальта Их Британиас тусгаар тогтножээ.

1981: Белиз Их Британиас тусгаар тогтнов.

1991: Арменид бүх нийтийн санал хураалт болж, сонгогчдын 99 хувь нь тусгаар тогтноно гэжээ.

1999: Тайванд газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн амиа алджээ.

2003: Бархасвадь руу хөөрсөн Galileo сансрын хөлгийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Тухайн өдөр хулгана, луу, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр анд нөхөр бололцох, газрын ам нээх, цэргийн ба догшин үйл хэрэг, балгас эвдэх, захиран тушаах ажил, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Харин шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top