ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Өнөөдөр 2021.09.22. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 06 цаг 39 минутад мандлаа, 18 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн заан хамгаалах өдөр, мөн Дэлхийн машингүй өдөр. Болгарт өнөөдөр Тусгаар тогтнолын баяр, Латви, Литвад Балтын ард түмний эв нэгдлийн өдөр, Малид Тусгаар тогтнолын өдөр, Украинд партизаны алдрын өдөр, Казахстанд Үндэстний хэлний баяр, АНУ-д Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өдөр.

Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч Роналдо, Италийн дуучин Андреа Бочелли, Английн жүжигчин Том Фелтон, АНУ-ын рок дуучин Жоан Жетт, ОХУ-ын олимпын аварга, туялзуур сэлэмч Павел Колобков нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1757: Хойдын ноён Амарсанаа Оросд өвчнөөр нас баржээ.

1792: Францын Бүгд Найрамдах Улс байгуулагджээ.

1862: АНУ-ын Ерөнхийлөгч Авраам Линкольн хар арьст боолуудыг чөлөөлж байгаагаа зарлав.

1869: Австрид дэлхийн анхны шуудангийн ил захидал гарчээ.

1995: Time Warner корпорац 7.5 тэрбум ам.доллароор Тед Тернерийн TBS компанийг худалдан авчээ.

1997: Японы X JAPAN хамтлаг тарсанаа зарлав.

Өнөөдөр үс засуулвал өнгө зүс доройтно.

Тухайн өдөр үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтнээ сөрөг нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, хишиг даллага авах, гэр, байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Балжинням, дашням, лусын буулттай өдөр. Өдрийн сайн цаг нь туулай, хонь, тахиа, бар.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top