Хүний төлөвшил хүмүүжлийг тодорхойлох хамгийн чухал шалгуурыг уншигч та юу гэж боддог вэ. Хүмүүс магадгүй олон л янзаар хариулах байх. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил гээд л хөвөрнө. Харин миний бодлоор хүний төлөвшлийг тодорхойлох хамгийн гол хэмжүүрийг нэг л зүйлээс анзаарч болохоор санагддаг. Тэр нь бусдад зовлонгоо ярихгүйгээр асуудлыг шийдэх. Бас бусдад ялархдаггүй зан төлөвтэй хүн л хамгийн сайн төлөвшсөн хүн мэт санагддаг.
Хэн нэгний өмнөөс амьдарч буй мэт аашлах, болж өгвөл буруугаа бусад руу чихэх гээд зүтгэдэг, өөрөө л болж байвал өрөөл хамаагүй мэт аашлах тийм хүмүүсийг ямар хүмүүжилтэй хүн гэх билээ дээ. Та бүхэн анзаардаг уу. Албан байгууллага дээр ийм хандлагатай хүмүүсийн зан авир жигтэйхэн тод харагддаг, тиймээ. Нэг үүрэг даалгавар биелүүлэх гэж өчнөөн юм болно.
Өөрөөс шалтгаалаад болчих юмыг өрөөлөөр гүйцэлдүүлэх гэж гүйнэ. Хөгийн, хөгийн. Хүний өмнөөс ажиллаж байгаа мэт авирлана. Хийж бүтээж байгаа нэгнийгээ илүү үзнэ. Энэ бүх хандлагаас л тухайн хүний төлөвшил тодорхойлогдоод байгаа юм даа. Төлөвшлөө засаж, хандлагаа зөв болгохыг хичээнэ биз дээ, түмэн олон минь.
Сэтгэгдэл ( 0 )