ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Өнөөдөр 2021.10.04. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 06 цаг 56 минутад мандлаа, 18 цаг 26 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 9 хэм, шөнөдөө -6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын амьтдын өдөр. Мозамбикт өнөөдөр Эв найрамдлын өдөр бол Лесотод Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Швейцарийн химич, 2002 оны Нобелийн шагналт Курт Вютрих, Америкийн зохиолч Энн Райс, Оскарын шагналт жүжигчин Сьюзан Сарандон, жүжигчин Дакота Жонсон, Австрийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кристоф Вальц, Оросын алдартай программист Евгений Касперский, Америкийн жүжигчин Алисия Сильверстоун, Орос, АНУ-ын дуучин, “Тату” хамтлагийн дуучин байсан Лена Катина зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2010 оны аравдугаар сарын 4-5-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний VIII уулзалтад оролцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр Лондоноос Нью-Йорк руу тийрэлтэт онгоцны анхны тогтмол нислэг эхэлжээ.

1991 оны энэ өдөр ЗСБНХУ-ын Прибалтийскаас бусад бүх бүгд найрамдах улс эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж байв.

2000 оны энэ өдөр шүүх алдарт Жон Ленноныг хөнөөсөн этгээдийг хэргээ урьдчилан төлөвлөсөн байсан гэж үзэж, хугацаанаас нь өмнө суллахаас татгалзжээ.

Өнөөдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Өнөөдөр нохой, хонь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Эл өдөр авшиг авах, ус гатлах, угаах үйл зэрэгт сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд тохиромжгүй. Зүүн нүд татвал баярлана.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top