Шатахуунаас үүдэн махны үнэ өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02


Нийслэлийн статистикийн хорооны мэдээллээр есдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт буюу сарын сүүлээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10.865 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13.367 төгрөгийн үнэ ханштай байна.

Өнгөрсөн сард улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэн нь бүхий л бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэх эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Тухайлбал, хүнсний гол хэрэглээ махны үнэ ч шатахууны хомсдолтой холбоотойгоор 200-300 төгрөгөөр нэмэгджээ.

“Хүчит Шонхор” захаас мах аваад гарч буй иргэнээс махны үнэ наймдугаар сарынхаас нэмэгдсэн эсэх талаар  асуухад “Би 20 мянган төгрөгт тааруулж үхрийн мах авлаа. Өмнө нь 20 мянган төгрөгт овоо л мах авчихдаг байсан. Одоо бол тэр хэмжээндээ арай л хүрэхгүй мах авч байна” гэсэн юм.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10.500 төгрөг байсан бол “Саруул”, “Их наяд” захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 16.500 төгрөг байна. Харин хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14.500 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.78.248) 2021 оны 10 сарын 02

Хууужаааа руу ачихгүй бол ч дотооддоо хямдрах нь зайлшгүй л дээ

0  |  0
.(192.82.90.104) 2021 оны 10 сарын 02

Нэг нэмэгдсэн бол бандан тас, буухгүй дээ харин ч нэг гүрийдийн байгаа биздээ

1  |  0
(59.153.115.42) 2021 оны 10 сарын 02

huurhii heden mongol honi yamaanuud uher mori maani ingeed uheed duuslaadaa

0  |  0
Top