ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Өнөөдөр 2021.10.05. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 06 цаг 57 минутад мандлаа, 18 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 11 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Багш нарын өдөр. Вануатуд өнөөдөр Үндсэн хуулийн өдөр бол Боливд Инженерүүдийн өдөр, Португалд Бүгд найрамдах улсын өдөр, Индонезид Зэвсэгт хүчний өдөр, Тажикистанд Төрийн хэлний өдөр юм.

Энэ өдөр Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмонов, Америкийн жүжигчин Дэниел Болдуин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт жүжигчин Кейт Уинслет, авто уралдаанч Майкл Марио Андретти, Канадын хоккейч Марио Лемьё, Патрик Руа, Их Британийн жүжигчин Гай Эдвард Пирс, Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925: БНМАУ-ын III Бага хурал хуралджээ.

1942: Монгол Улсын анхны их сургууль байгуулагджээ. МУИС-ийн нээлт “Ленин” клубт болж, Ерөнхий сайд Х.Чойбалсан, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, Улаанбаатар хотын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд нар оролцож, үг хэлжээ.

2010: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд хэмжээний VIII уулзалтад оролцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1910: Португал улс бүгд найрамдах улс болжээ.

1954: Югослав болон Итали улс Триестийг тойрсон маргаантай газар нутгийг хуваажээ.

1962: Их Британид “Beatles”-ын анхны сингл “Love Me Do” гарав.

1969: ВВС телевизээр “Монти Пайтоны нисдэг цирк”-ийн анхны тоглолт гарчээ.

1993: Борис Ельцин Орост сөрөг хүчний нам, сонины үйл ажиллагааг хориглож байжээ.

2008: Киргизэд 75 хүний амь насыг авч одсон газар хөдлөлт болсон байна.

Өнөөдөр үс засуулвал сүлд тэнэж одно.

Өнөөдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, луу, могой, бич, тахиа, гахай. Эл өдөр шинэ гэр, байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, лам хувраг болох, номын авшиг авахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцоход таагүй.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top