ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Өнөөдөр 2021.10.06. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 06 цаг 58 минутад мандлаа, 18 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 0 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Шри-Ланкад Багш нарын өдөр, Египетэд Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Шведийн жүжигчин, фото модель Бритт Экланд, Америкийн жүжигчин Элизабет Шу, Малайзын хаан V Мухаммад, Английн хөлбөмбөгч Жое Льюс, Америкийн модель Жордан Миллер, Данийн хөлбөмбөгч Каспер Долберг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1949: БНМАУ ба БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.

Мөн БНМАУ ба Кантоны Засгийн газрын хоорондын дипломат харилцааг тасалжээ.

Мөн БНМАУ-ын энх тайвны талынхны үндэсний бага хурал хуралдав. Хурлаар энх тайвныг хамгаалах Монголын байнгын хороо байгуулагджээ.

2009: Монгол Улсын Засгийн газар Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуржээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн уурхайн 34 хувийг эзэмших болов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1908: Крит Туркээс тусгаар тогтнож, Гректэй нэгджээ.

1918: Польш улс тусгаар тогтножээ.

1920: Кремльд Английн зохиолч Герберт Уэллс, Владимир Ленин нар уулзсан байна.

1960: Нью-Йоркт Стэнли Кубрикийн «Спартак» киноны нээлт болжээ. Гол дүрд нь Кирк Дуглас тоглосон билээ.

1977: “МиГ-29” сөнөөгч онгоцны анхны нислэг болов.

1979: Ромын пап II Иоанн Павел түүхэнд анх удаагаа Цагаан ордонд зочилжээ.

Өнөөдөр үс засуулвал эрлэг лугаа учирна.

Өнөөдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах, хувцас хийх, гэр орон барих үйлд сайн. Зүүн нүд татвал эцэг, эх, садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх болно.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top