ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 08

Өнөөдөр 2021.10.08. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 07 цаг 01 минутад мандлаа, 18 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатар хотод хур тунадастай. Өдөртөө 9 хэм, шөнөдөө 5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Энэтхэгт Агаарын цэргийн хүчний өдөр бол Иранд Хүүхдийн, Перуд Тэнгисийн цэргийн өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Чеви Чейз, Сигурни Уивер, Майкл Дудикофф, Мэтт Деймон, Шведийн хоккейч Фредрик Модин, Америкийн дуучин Бруно Марс, Канадын жүжигчин Ксения Соло зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2007: Богд хааны ордон музейн засварын ажил дуусаж, хүлээн авах ёслол болов. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 6 сая юань хандивласныг Монгол Улсын соёлын өвийг хадгалах төсөлд зарцуулжээ.

2015: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1962: Алжир улс НҮБ-д элсжээ.

1970: Александр Солженицын уран зохиолын салбарын Нобелийн шагнал хүртжээ.

1980: Боб Марлигийн сүүлчийн тоглолт болжээ. Тэрээр долоон сарын дараа хорт хавдраар нас барсан юм.

1993: Гүржийн Ерөнхийлөгч Эдуард Шевардназе тус улс Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд элсэж байгааг зарлажээ.

Мөн энэ өдөр НҮБ ӨАБНУ-ын эсрэг бүх хоригоо цуцлав.

Өнөөдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Өнөөдөр могой, тахиа, үхэр, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу. Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Харин амраг садан бололцох, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэхэд таагүй.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top