ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 09

Өнөөдөр 2021.10.09.

Улаанбаатарт цастай. Өдөртөө 2 хэм, шөнөдөө -1 хэм байна.

Өнөөдөр Дэлхийн шуудангийн өдөр. Канад, АНУ-д Гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөр бол Угандад Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Их Британийн телевизийн хөтлөгч, хөгжмийн продюсер Шэрон Осборн, Америкийн жүжигчин Майкл Паре, Аргентины хөлбөмбөгч Хорхе Бурручага, Мексикийн кино найруулагч, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Гильермо дель Торо, Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон, тус улсын Оскарын шагналт кино найруулагч Стив Маккуин, Америкийн дуучин, хөгжмийн зохиолч алдарт Жон Ленноны хүү Шон Таро Оно Леннон, топ модель Белла Хадид зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2006.10.09: Хятадын “Лу Нэн” групп Баян-овоо, Эрдэнэцогт, Цайдам-мөчир, Дэлгэрхаан зэрэг дөрвөн орд газрын уурхайн хайгуулын лиценз, олборлох эрх авч, төлөвлөгөө ёсоор Монгол Улсад дулааны цахилгаан станцын суурийг тавьжээ. Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төсөл, улсын цахилгаан эрчим хүчний хөгжлийн хэтийн төлөвлөгөөний санамж мэдээнд “Хятад-Монголын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны төслийн гол хоёр зүйл Хятадын “Лу Нэн” групп Монгол Улсад байгуулах нүүрсний цахилгаан станцын суурь, цахилгаан сүлжээний компани том хэмжээний улс дамнасан цахилгаан дамжуулах төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа ороод байна” гэжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1965: «Битлз»-ийн «Yesterday» дуу Америкийн хит-парадыг тэргүүлэв.

1980: Уран зохиолын Нобелийн шагналыг Польшийн зохиолч Чеслав Милошт олгожээ.

2000: Жон Ленноны эхнэр Йоко Оно нөхрийнхөө дурсгалыг хүндэтгэн түүний музейг нээв.

2006: Хойд Солонгос анх удаагаа цөмийн зэвсэг туршжээ.

2009: АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энх тайвны шагнал хүртэв.

Өнөөдөр үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top