ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Өнөөдөр 2021.10.11. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 07 цаг 06 минутад мандлаа, 18 цаг 12 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -5 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын охидын өдөр. Мөн Олон улсын сонин зөөгчдийн өдөр юм. Дэлхийн улс орнуудаас Македонд өнөөдөр Хувьсгалын өдөр бол Башкортостанд Бүгд найрамдах улсын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Шон Патрик Флэнери, Люк Перри, Жэйн Краковски, Мэттью Бомер, Английн жүжигчин Стивен Мойер, Австралийн жүжигчин Клаудия Ли Блэк, Азийн алдартай жүжигчин Такэши Канэширо, Оросын уран гулгагч, олимпын аварга Елена Бережная, Францын хөлбөмбөгч Жереми Жано, Уругвайн хөлбөмбөгч Маурисио Викторино, Ирландын хөлбөмбөгч Шэймус Коулман зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1911: Хятадад “Шинхайн хувьсгал” гарч, бослогын удирдагчдын хурлаар Хятад, Манж, Монгол, Төвд, Хотон угсааны улсуудаас бүрдсэн БНДундад Иргэн улсыг байгуулах шийдвэр гарчээ.

1966: Соёлын тэргүүний ажилтны Улсын анхдугаар зөвлөгөөн болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1918: Анхны радио удирдлагатай нислэг Францад болжээ. Нислэг нэг цаг орчим үргэлжилж, онгоц 100 км зайг туулсан байна.

1919: “Хендли Пейж Транспорт” компани анх удаагаа онгоцонд өглөөний цай өгчээ.

Мөн энэ өдөр ОХУ-д иргэний дайн эхлэв.

1922: Ирланд улс Үндсэн хуулиа баталжээ.

1944: Тува ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орж байв.

1984: Америкийн эмэгтэй сансрын нисэгч Кэтрин Салливэн “Челленжер” хөлгөөр анх удаагаа задгай сансарт гарчээ.

1999: Их Британийн одон орон судлаач Жон Мюррей өөрийн тооцооллоороо Нарны эргэн тойронд аравдугаар тойрог замд Юпитерээс том хэмжээтэй асар том гараг оршин байна гэж мэдэгджээ.

Өнөөдөр үс засуулвал өнгө зүс сайжирна.

Өнөөдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох сайн.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top