Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу хатагтай Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсэг 2021 оны есдүгээр сарын 13-30-ны өдрүүдэд Монгол Улсын Сангийн яаманд ажиллажээ.
Ажлын хэсэг нь цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор холбогдох газар, нэгжтэй зөвлөлдөх уулзалтуудыг хийсэн байна.
ОУВС-гаас гишүүн орнууддаа тогтмол хийдэг энэхүү Дүрмийн IV заалтын Ажлын хэсгийн уулзалтын эцэст бодлогын зөвлөмж бүхий тайланг боловсруулдаг бөгөөд тайланг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа хэвлэлийн мэдэгдэл хийж олон нийтэд танилцуулдаг юм.
Сэтгэгдэл ( 1 )
ДОЛЛАР ӨСӨЖ, ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ УНАГАХ НЬ ДЭЭ