Монголбанк өнгөрсөн сард 2 тонн үнэт металл худалдан авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 11

Монголбанк 2021 оны есдүгээр сард 2 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 15  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.2 тонноор буурсан үзүүлэлт юм.  

Есдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 97.8 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156.0 кг үнэт металл худалдан авчээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны есдүгээр сард 162,906.07 төгрөг байв.


2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)



1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)


2021 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top