ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Өнөөдөр 2021.10.12. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 07 цаг 07 минутад мандлаа, 18 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 12 хэм, шөнөдөө -2 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилд Хүүхдийн өдөр бол Коста Рикад Соёлын өдөр, Аргентинд Соёлын олон янз байдлыг хүндэтгэх өдөр, Испанид Үндэсний баярын өдөр, Экваторын Гвинейд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Австралийн жүжигчин Хью Жекман, Оросын дуучин Жасмин, Испанийн дуучин Мелоди, Америкийн жүжигчин Жош Хатчерсон, Оросын мэргэжлийн боксчин Мурат Гассиев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1901: Теодор Рузвельт АНУ-ын Ерөнхийлөгчийн ордныг албан ёсоор Цагаан ордон гэж нэрлэжээ.

1929: Олон улсын агаарын ачаа тээвэрлэлтийн зарим дүрмийг нэгтгэх Варшавын конвенцыг баталсан байна.

1940: Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Концертын заалыг нээжээ.

1956: Ту-104 онгоцны олон улсын анхны зорчигч тээврийн нислэг Москва-Прага чиглэлд болжээ.

1968: Мехикод Олимпын XIX наадам нээлтээ хийжээ.

Мөн Экваторын Гвиней Испаниас тусгаар тогтнов.

1982: Лондоны Ялалтын парад болжээ.

2003: Михаэл Шумахер «Формула-1»-ийн түүхэнд анхны зургаан удаагийн дэлхийн аварга болов.

Өнөөдөр үс засуулвал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Өнөөдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Эл өдөр эм, засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарах, хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top