ОУВС: Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ӨСГӨЛӨӨ

2021 оны 10 сарын 13

Олон улсын валютын сангаас “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал” шинэчилсэн тайлангаа танилцууллаа. Энэ онд дэлхийн эдийн засгийг 5.9 хувь, ирэх 2022 онд 4.9 хувиар өснө гэж төсөөлжээ. Энэ оны эдийн засгийн өсөлтийг 4.9 хувь байна гэж тооцсон нь өмнөх долоодугаар сарын таамаглалаас 0.1 пунктээр буурсан түвшин юм. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ийнхүү бууруулсан нь цар тахлын глобаль эдийн засаг дахь сөрөг нөлөөлөлтэй холбоотой байна.

 

Тэгвэл тус байгууллагаас Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 5.2 хувь байна гэж тооцжээ. Энэ нь өмнөх төсөөллөөс бага зэрэг буюу 0.2 пунктээр өссөн тооцоолол юм. Дөрөвдүгээр сарын тайландаа Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 5 хувь, 2022 онд 7.5 хувь байна гэж тооцсон байсан юм.

Тэгвэл манай хоёр хөрш орны тухайд БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг дөрөвдүгээр сарынхаас 0.4 пунктээр, долоодугаар сарынхаас 0.1 пунктээр тус тус бууруулан  8 хувь байхаар тооцсон бол ОХУ-ын эдийн засгийг долоодугаар сарын 4.4 хувь гэсэн төсөөллөөс өсгөж, 4.7 хувийн өсөлттэй байхаар тус тус тооцжээ.

Дашрамд тодотгоход, Олон улсын валютын сангийн Дүрмийн IV заалтын дагуу Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсэг 2021 оны  есдүгээр сарын 13-30-ны өдрүүдэд Монгол Улсын Сангийн яаманд ажилласан. Ажлын хэсэг нь цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор холбогдох газар, нэгжтэй зөвлөлдөх уулзалтуудыг хийсэн гэсэн мэдээллийг албаныхан өгсөн.

ОУВС-гаас гишүүн орнууддаа тогтмол хийдэг энэхүү Дүрмийн IV заалтын Ажлын хэсгийн уулзалтын эцэст бодлогын зөвлөмж бүхий тайланг боловсруулдаг бөгөөд тайланг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа хэвлэлийн мэдэгдэл хийж олон нийтэд танилцуулах юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erka(66.181.186.176) 2021 оны 10 сарын 13

uuhcure ogod chi shrondohiged dusgaad garahgui .uuchure hdieg bol bishee.

0  |  0
erguleg huu(66.181.186.176) 2021 оны 10 сарын 13

torin alba geed neeh zandarsan hoodni shalchigar gomo zaluu huhedn shig zantai amiatn teniund chi uuchur eogson demi bolsinma. bi uuchuree.chi oornho bulshidnaa uuchure hiere.

0  |  0
erdemleghuu(66.181.186.176) 2021 оны 10 сарын 13

bi tenune neg sogtuu ambadaha aigad uuchure uuchure higed guideg shaltan guijatai bandi bishee. uuchuree ogod dormjolod baiabal adialha hine shuu

0  |  0
temka(66.181.186.176) 2021 оны 10 сарын 13

uuchure ogool.uuchure tarasar ingej gutaaj yadin bee bolido ogoo. bi uuchure hdieg ug duugui hideg b ol chin bishee. bas ambaarduald uuchurre higed ulad guideg gindan bishee.bi gindangin suultur b ishee ambaardal hogod uuchure uuchure higeed sudag.bi mongol bososgch.

0  |  0
Top