Засгийн газрын өрийн үзүүлэлт 6.7 хувиар мууджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 14

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, өрхийн орлогыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй  арга хэмжээний нөлөөгөөр төсвийн төлөв 2020 онд 9.1 хувиар суларсан бол 2021 онд 4 хувь, 2022 онд 3.6 хувь, 2023 онд 1.6 хувиар чангарч цар тахлын өмнөх үеийн буюу 2019 оны түвшний орчимд очих төлөвтэй байна.

Төсвийн төлөв суларсантай холбоотойгоор өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын  нийт  өрийн  үзүүлэлт  2020  онд  6.7  хувиар  нэгж  хувиар  муудсаныг ирэх оны Мөнгөний бодлогын төсөлд дурджээ.

Цар  тахалтай  холбоотойгоор төсөв тодотгож “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний  мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль  батлагдсанаар өрийн хязгаарын тусгай шаардлагын хугацааг хойшлуулж 2021 болон 2022 онд  70  хүртэлх хувь байхаар тусгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top