Коронавирусний эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар халдвар ба хүндрэлээс сэргийлэх учир вакцины нэмэлт тундаа хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриаллаа.
Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунг Эрүүл мэндийн сайдын тушаалаар наймдугаар сараас хийж эхэлсэн билээ. Сүүлийн долоо хоногт нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдалт идэвхжиж байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд суурин 49, явуулын 21 цэгт 80 багийн 303 эмч, ажилтан вакцинжуулалт дээр ажиллаж байна. Олон ажилтантай албан байгууллагуудад захиалгаар очиж, дархлаажуулалтад хамруулж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Мөн иргэд та бүхэн өөрт хамгийн ойр цэгт очиж вакцинаа хийлгээрэй.
Сэтгэгдэл ( 0 )