ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 10 сарын 15

Өнөөдөр 2021.10.15. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 07 цаг 11 минутад мандлаа, 18 цаг 05 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -3 хэм, шөнөдөө -10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн оюутны өдөр. Мөн Олон улсын гараа угаах өдөр. Европт өнөөдөр Хөхний эрүүл мэндийн өдөр бол Бразилд Багш нарын өдөр юм.

Энэ өдөр Ирландын рок дуучин Крис де Бург, Оросын жүжигчин Павел Майков, дуучин Николай Басков, Францын хөлбөмбөгч Давид Трезеге, Германы хөлбөмбөгч Месут Өзиль зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1948.10.15: БНАСАУ БНМАУ-тай дипломат харилцаа тогтоожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1961: Лондонд «Эмнисти Интернейшнл» хүний эрхийн байгууллага үүсгэн байгуулагджээ.

1990: Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.

1992: Цуврал алуурчин Андрей Чикатилог 52 хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгажээ.

1995: Саддам Хусейн Иракийн Ерөнхийлөгчийн сонгуульд 99.96 хувийн саналаар ялсан байна.

1997: Пол Маккартнигийн охин Стелла Маккартни Парист анхны загварын шоугаа хийжээ.

1999: Оросын “Мельница” фолк рок хамтлаг үүсгэн байгуулагджээ.

2000: Парист 311 хэлээр “Би чамд хайртай” гэж бичсэн Хайрын ханыг нээжээ.

Өнөөдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.

Өнөөдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очиход муу. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх сайн.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top