ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Өнөөдөр 2021.10.18. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 07 цаг 16 минутад мандлаа, 17 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Тусгаар тогтнолын өдөр, Узбекистанд Самарканд хотын өдөр.

Энэ өдөр Чех, Америкийн теннисчин Мартина Навратилова, Бельги гаралтай Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Жан-Клод Ван Дамм, Америкийн хөгжмийн зохиолч Уинтон Марсалис, Оросын жүжигчин Сергей Безруков, Украины дуучин Светлана Лобода, Америкийн жүжигчин Зак Эфрон зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1966 оны энэ өдөр МХЗЭ-ийн 15 дугаар Их хурал хуралдаж, 750 төлөөлөгч оролцжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр Их Британийн “ВBC” корпорац үүсгэн байгуулагджээ.

1941 оны энэ өдөр Токиод Зөвлөлтийн тагнуулч Рихард Зоргег баривчилжээ.

1951 оны энэ өдөр ЗСБНХУ цөмийн туршилт хийсэн байна.

1963 оны энэ өдөр түүхэнд анх удаагаа Фелисетт гэх муур сансарт нисжээ.

1967 оны энэ өдөр Зөвлөлтийн «Венера-4» сансрын хөлөг Венераг судалж эхлэв.

1968 оны энэ өдөр Мехикогийн олимпоор Боб Бимон уртын харайлтын дэлхийн рекордыг тогтоожээ. Тэрээр өмнөх рекордыг шууд 55 см-ээр эвдэж, 8.90 м харайжээ.

2009 оны энэ өдөр Орос, Украин, Беларусь, Казахстан, Армен, Киргиз, Молдав, Тажикистан улсууд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлд чөлөөт худалдааны бүс байгуулах гэрээг үзэглэжээ.

Өнөөдөр үс засуулвал жаргал ирнэ.

Өнөөдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хэрүүл тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх сайн.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top