Их Британийн Засгийн газар хүлэмжийн хийг тэглэхэд чиглэсэн “Net Zero” стратегийн хүрээнд шинэ атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байна гэж “The Telegraph” хэвлэлд мэдээлжээ.
Энэ чиглэлийн санхүүжилтийг Саффолк гүнлэг дэх “Sizewell” атомын цахилгааны станц авч магадгүй гэж тус хэвлэлийн эх сурвалж дурджээ. Энэ нь Францын эзэмшлийн “EDF Energy” эрчим хүчний төсөл юм. Ингэснээр “Sizewell” станц шинэ хүчин чадлаараа 60 жилийн турш нийт зургаан сая өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой болох юм.
Одоогийн байдлаар Их Британийн Сомерсет гүнлэгт “Hinkley Point” атомын цахилгааны станцын барилгын ажил явж байгаа бөгөөд 2026 онд дуусах гэнэ. Өдгөө тус улсад эрчим хүчний 13 цөмийн реактор ажиллаж байгаа бөгөөд улсын эрчим хүчний хэрэгцээний 17 хувийг хангадаг байна. Гэсэн хэдий ч эдгээр реакторын ашиглалтын хугацаа дуусгавар болж байгаа тул 2024 он гэхэд эл үзүүлэлт хоёр дахин багасах аж.
Сэтгэгдэл ( 0 )