Монголчууд бид ураг удмын тухай ойлголтыг учирлан ярьдаг ард түмэн. Удмыг нь харж ураг барилдах хэрэгтэй ч хэмээдэг. Угаас хүний язгуур гарлыг тодорхойлох хамгийн чухал зүйл удам судар гэдэгтэй ч санал нийлэх хүн олон биз ээ.
Тэгвэл удам сайтай хүн гэж хэнийг хэлэх вэ. Магадгүй зарим нэгэн нь удмын тухай ойлголтыг тодорхойлохдоо дэндүү явцуу утгаар тайлбарлаж байгаа олон тохиолдолтой таарч байлаа. Өөрөөр хэлбэл, удмыг тодорхойлох гол хэмжүүрийг баян ядуу, эд хөрөнгө гэж андуураад байх шиг.
Уг чанартаа бол удам сайтай хүн гэж, зөв замаар зөв амьдарсан хүний үр удмыг хэлдэг аж. Зөв амьдарна гэдэг нь бусдад буруу зүйл хийдэггүй, өөрийн амьдралаа үнэнч шударга хөдөлмөрөөр аваад явдаг энгийн амьдралыг хэлнэ. Иймээс үр удмынхаа бахархал нь болж, удам судраа нэр төртэй авч явахын төлөө зөв амьдрахыг хичээцгээе, хүмүүс ээ.
Сэтгэгдэл ( 0 )