Ирэх онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр /2021.10.22/ чуулганаар хэлэлцлээ. Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг нягтлах шаардлагатай гэдэг үндэслэлээр завсарлага авахаа мэдэгдлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.4-т заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг 1 удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно” гэж заасан байдаг.
Энэ дагуу Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурал дахь АН-ын бүлэгт ирэх Лхагва гараг (2021.10.27) хүртэл завсарлага өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Мөнгө төсөвлөж унших юм биз дээ