ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25

Өнөөдөр 2021.10.25. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 07 цаг 26 минутад мандлаа, 17 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.           

Өнөөдөр Румынд Зэвсэгт хүчний өдөр бол Литвад Үндсэн хуулийн, ОХУ-д Гаалийн ажилтны, Словенид Тусгаар байдлын, Гренадад Талархлын өдөр.

Энэ өдөр Украины анхны Ерөнхий сайд Витольд Фокин, Английн рок хөгжимчин Жон Андерсон, Унгарын дуучин Кати Ковач, Америкийн «Red Hot Chili Peppers» хамтлагийн бөмбөрчин Чад Смит, Америкийн дуучин Кэти Перри, Оросын дуучин Владислав Топалов зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1985 оны энэ өдөр БНМАУ, Буркина Пасо улстай дипломат харилцаа тогтоожээ.

2013 оны энэ өдөр Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсад айлчлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1955 оны энэ өдөр Америкийн «Tappan Company» богино долгионы зуухыг анх удаа танилцуулжээ.

1976 оны энэ өдөр Лондонд Хааны үндэсний театр байгуулагджээ.

1990 оны энэ өдөр Горно-Алтайскийн автономит муж бүгд найрамдах улс болжээ.

2001: Microsoft Windows XP систем худалдаанд гарчээ.

2009: Багдадад томоохон террорист халдлага болж, 160 гаруй хүн амиа алдаж байсан юм.

2010: Индонезийн Суматра арлаас баруун зүгт 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүсжээ.

2020: Азербайжаны арми Губадлы хотыг Армены эзлэн түрэмгийллээс чөлөөлжээ.

Энэ өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх сайн.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top