ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2021 оны 10 сарын 26

Өнөөдөр 2021.10.26. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 07 цаг 28 минутад мандлаа, 17 цаг 45 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 10 хэм, шөнөдөө -4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.       

Өнөөдөр Бенинд Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн улстөрч, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Английн жүжигчин Кэри Элвес, Австралийн кантри дуучин Кит Урбан, Оросын хөлбөмбөгч Дмитрий Сычёв зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1963: Хрущёв ЗСБНХУ саран дээр анх удаагаа хүн буулгах гэж АНУ-тай өрсөлдөхгүй гэж мэдэгджээ.

1972: Хойд Вьетнам АНУ-тай байлдааны үйл ажиллагаагаа зогсоох зөвшилцөл байгуулав.

1976: Тринидад ба Тобаго бүгд найрамдах улс болжээ.

1979: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Чон Хи алагджээ.

1991: Туркмены иргэдийн дийлэнх нь бүх нийтийн санал асуулгаар тусгаар тогтнохын төлөө саналаа өгөв.

1994: Иорданы хаан I Хусейн, Ицхак Рабин нар 46 жилийн дайсагналыг төгсгөсөн Израил-Иорданы энхийн гэрээг үзэглэжээ.

2012: Шинэ үйлдлийн систем Windows 8-ыг бүтээжээ.

2015: Афганистан, Пакистанд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон зуун хүн амиа алдсан юм.

Өнөөдөр үс засуулвал өвчин ирнэ.

Энэ өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Эл өдөр хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох сайн. Хэрээ дуугарвал зочид ирнэ.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top