Хятадууд Эрээн боомтоо хааснаас хойш 70 сая мал, өргөн уудам тариалантай монголчууд хөгөө чирэх шинжтэй.
Мах, гурил байхад Хятад шаахай, Оросоор хромоор яадаг юм хэмээн сайрхдаг бид утас зүү мэтийн энгийн зүйлсээр дутагдаж эхэллээ. Нар хамба, нандин чавга мөрөөдөж өссөн үеийнхэн бага насаа дурсаж ч байх шиг. Дээр нь үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчид Эрээний хил хаасан сургаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хоёр нугалан нэмж орхилоо. Жишээ нь, гол түүхий эд хуурай сүү нь тасарсны улмаас монгол үнээний цэвэр сүүний үнэ өсөөд байгаа. Ийм хүнд цохилт авсан ард иргэд сэтгэл болон бие мах бодийн хувьд их л турж эцэх болов.
Гэтэл аливаа зүйлс хоёр талтай байдаг. Шим тэжээлтэй ногоо идэлгүй зутарч турж байгаа хэсэг бүлэг байхад бүр эсрэгээрээ таргалж зовох нөгөө хэсэг нь байна.
Нарийн ногоо, жимс жимсгэнээр хооллодог цагаан хоолтнууд өлдөж үхэхгүйн тулд мах, гурил идэн зовж буйгаа учирлах болсон. Ийм төрлийн хүмүүс хлостерин ихтэй мах, шингэц муутай гурил идэснээр таргалах өвчинд нэрвэгдэхээс хамгийн ихээр айх болсон гэнэ. Нэг ийм төрлийн эмгэг их болж. Уг нь хоол хүнсний төрөлдөө бол хэмжээндээ таргалах эсэх нь байдаг.
Мах, гурилыг хүртэл тааруулж идвэл таргалахгүй шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
юманд туйлшрахгүй олон талаас тунгааж хармаар л байх юмаа оюуны хомсдолд ороод байна уу даа лам энэ тэр гэх шиг
бэлэнчлэх сэтгэлгээгээ орхиод дор бүрнээ өөрсдийн хииж чадах зүйлээ хиймээр л байна. урдаас хятад ногоо орж ирэгүй бол бүүр ч сайн л биз дээ үүнээс цааш хятад элдэв химийн хортой ногоо хүнс оруулахгүй авч идэхгүй л байцгаая,дэлгүүрт байгаа хятад жимс, ногоог авахгүй л байгаач дээ, ер нь үнэ нэмсэн ямар ч барааг авахгүй байх хэрэгтэй ,үнэ нэмсэн байна гээд л аваад байдгаа больцгооё. мах гурил байна, одоо байгаа хувцас хэрэглээгээр байхад болохгуй юм байхгүй ш дээ. заавал шинэ хувцас өмсөж хятад ногоо идэх ямар албатай биш дээ хятад ногоо орж ирэгүй байгааг азны юм гэж бодох хэрэгтэй
70 гаран жил урьд хил хаалттай ыайхад амьдраад болоод л бөйсан шүү дээ яагаад ингэж нэг талыг барьсан зүйл бичнэ вэ иах гурил ногоггоо илээд л өссөн харин дотоодын үйлдвэрлэгч ногоочид мах гурил ногоогоо үнийн нэмэхгүй л байвал болно доо
Хятад ногоо хоол хүнс идэхгүй бол монголын баячууд турж үхнээ. 500000 монгол баячууд турж үхвэл яанаа. Оршуулах газар хүрэлцэхгүй гадаад явж оршуулгаа хийх байхдаа. Бурхан минь.