АНУ дэд бүтцийн салбарт нэг их наяд ам.доллар зарцуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэд бүтцийн салбарт нэг их наяд ам.долларын хөрөнгө оруулах тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Цагаан ордны тэргүүний хэлснээр, энэ нь дэд бүтцийн салбарт сүүлийн 70 жилд зарцуулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. АНУ дэд бүтцэд зориулсан хөрөнгө оруулалтыг буруулсны улмаас өрсөлдөх чадвараа алдаж эхэлсэн гэж Байден тодруулаад Хятад болон бусад орнууд энэ салбарт АНУ-г гүйцэж байна гэв.

Тус төлөвлөгөөг хэрэгжүүлснээр АНУ-ын өрсөлдөх чадвар нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд дөхөм болно гэж Дэд ерөнхийлөгч Камала Харрис онцолжээ.

АНУ дэд бүтцийн салбартаа нийт 1.2 их наяд ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Төлөвлөгөөнд зам, гүүр барихад 110 тэрбум ам.доллар, тээврийн аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрт 11 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгажээ. Үүнээс гадна нийтийн тээврийг шинэчлэлд 39 тэрбум ам.доллар, боомтуудын дэд бүтцийн хөгжилд 42 тэрбум ам.доллар зарцуулах гэнэ. Ундны усан хангамжийг сайжруулахад 55 тэрбум ам.доллар, хүн амын өндөр хурдны интернетээр хангахад 65 тэрбум ам.доллар, экологийн цэвэр эрчим хүчний тээвэрлэлтэд 73 тэрбум ам.доллар мөн төсөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top