МИАТ иргэдийн ТИЙЗНИЙ МӨНГӨНӨӨС 40 ам.доллар суутгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 11 сарын 16

БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас тус улс руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Манай улсаас энэ сарын 19-ний өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг үйлдэх хуваарьтай байгаа ч дээрх шийдвэрийн дагуу богино хугацааны визтэй иргэдийн тийзийг цуцалж эхэлжээ.

Харин тухайн өдрийн нислэгээр, Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид, БНСУ-ын иргэд, F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд, F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч, А-1, А-2 визтэй дипломат зорилготой иргэд нисэх боломжтой.

Дээрх шаардлагад нийцээгүй иргэдийн нислэгийг цуцлаж, тийзний төлбөрийг хоёр сарын дараа буцаан олгоно гэж “МИАТ” компаниас мэдэгдсэн байна. Ингэхдээ тийз цуцалсан учраас иргэдийн тийзний төлбөрөөс 40 ам.долларын торгууль суутгахаар болжээ.

Энэ талаар бид “МИАТ” компаниас тодруулахад, нислэг цуцлагдсан тохиолдолд тодорхой журамд заасны дагуу тийзний төлбөрөөс торгууль суутгаж авдаг, энэ асуудалд ямар нэг алдаа гараагүй гэх бөгөөд иргэдийн тийзний төлбөрийн буцаалтыг эхнээс нь хийж байгаа гэдэг мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эко(202.179.15.71) 2021 оны 11 сарын 23

тийм хураамж аваагүй шүү

0  |  0
Top