“Apple” компани зах зээлийн үнэлгээгээрээ түүхэнд бичигдэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

АНУ-ын технологийн “Apple” компани зах зээлийн үнэлгээ нь гурван их наяд ам.долларын босгыг давсан түүхэн дэх анхны компани болжээ.

Нью Йоркийн биржийн даваа гарагийн арилжаагаар тус компанийн нэгж хувьцааны үнэ 182.85 ам.долларт хүрч, гурван хувиар нэмэгдсэний дүнд зах зээлийн үнэлгээ нь гурван их наяд ам.долларыг давсан байна. Хожим нь хувьцааны үнэ 182.52 ам.доллар болж буурснаар зах зээлийн үнэлгээ нь мөн гурван их наяд ам.доллароос буурчээ.

“Apple” компани 1976 онд үүсгэн байгуулагджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(66.181.166.134) 2022 оны 01 сарын 05

Я. Болор гэдэг энэ хүн хэдхэн өгүүлбэр орчуулэхдээ эхний эхлээд бөөн найруулга, утгын алдаа!!! Хүмүүсийнхээ мэдлэг, боловсролыг дээшлүүлчээ!!!!!

0  |  0
Top