Арабын Нэгдсэн Эмирт Улсын “Dragon Oil” компани Суэцийн буланд 100 сая баррелийн батлагдаагүй нөөцтэй газрын тосны орд илрүүлжээ.
Энэ талаар тус компанийн ерөнхий захирал Али аль Жарван Египетийн газрын тос, эрдэс баялгийн сайд Тарик аль Муллатай хийсэн уулзалтын үеэр мэдээлжээ. Абу Дабигийн Засгийн газрын 100 хувь эзэмшдэг “Dragon Oil” компанийн урьдчилсан тооцооллоор, тус орд 100 сая баррель нөөцтэй. Энэ нь сүүлийн 20 жилд Суэцийн буланд илрүүлж буй хамгийн том орд юм.
“Dragon Oil” компани 2020 онд Их Британийн “ВР” компаниас Суэцийн буланд газрын тосны хайгуул, олборлолт хийх бүх концессыг худалдан авч, Египетийн газрын тосны салбарын идэвхтэй тоглогч болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )