АНУ тэргүүтэй улсууд ОХУ, Донецк, Луганскийн эсрэг ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ авна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

ОХУ Украины Донецк, Луганск мужийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Донецк, Луганскт хөрөнгө оруулах, худалдаа хийхийг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ.

ОХУ Донецк, Луганскийг бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрснөөр Минскийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчихөөс гадна Украины тогтвортой, энх тайван, тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна. Түүнчлэн, Москвагийн энэ шийдвэр нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод онц, ноцтой аюул учруулж байна гэж мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн яам ДБНУ, ЛБНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зургаан тусгай лиценз гаргахаар болжээ. Эдгээр баримт бичиг нь ДБНУ, ЛБНУ-ын энгийн иргэдийн дэмжих зорилготой гэж тус яам тодруулсан байна.

ОХУ Украины Донецк, Луганск мужийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Канадын эрх баригчид ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли мэдэгджээ.

Тэрбээр Канад улс холбоотнуудын хамтаар олон улсын эрх зүйг үл ойшоосон энэ үйлдэлд хатуу хариу барина гэж онцолсон байна.

Канад улс ОХУ-ын эл алхмыг эрс буруутгаж байна. Энэ алхам нь Минскийн хэлэлцээр, НҮБ-ын дүрмийг шууд зөрчиж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалд ноцтойгоор заналхийлж байна гэж Мелани  Жоли мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдөр /2022.02.22/ Засгийн газрын “Cobra” онцгой байдлын хороог хуралдуулахаар болжээ. Хуралдаанаар Украины нөхцөл байдал, ОХУ Донецк, Луганскийг бүгд найрамдах улс гэж хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан авах хориг арга хэмжээг хэлэлцэх гэнэ.

Үүнтэй зэрэгцэн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ОХУ-ын эрх баригчдад хандан, ДБНУ, ЛБНУ-ыг хүлээн зөвшөөрөх шийдвэрээс татгалзахыг уриалжээ. Австрали улс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах улс орнуудтай нэгдэнэ гэж Моррисон онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш ОХУ-ын шийдвэр нь Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар байдалд халдаж, НҮБ-ын дүрмийн зарчмуудыг зөрчиж байна гэж мэдэгджээ.

Украин ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газарт хандаж, 24 цагийн дотор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаан зарлахыг шаарджээ. ОХУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалж байгаа билээ. Эл шаардлагыг Франц, АНУ, Их Британи, Норвеги, Ирланд, Албани, Мексик, Бразил зэрэг улс дэмжсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Путины шийдвэрийг олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл гээд Европын улс орнууд үүний хариуд хориг арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Украины салан тусгаарлах зорилготой хоёр мужийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрснөөр ОХУ олон улсын эрх зүй, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, Минскийн хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчиж байна гэж буруутгасан байна.

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кочин(66.181.161.5) 2022 оны 02 сарын 25

Орос одоо кубад цөмийн зэвсэг цохилтын пуужин байрлуулах хэрэгтэй.венесуэлд ч бас .байрлуулах.алс дорнодоос америк руу зоож нь маш зөв.энэ бүхнийг тооцоолсон болов уу

0  |  0
БААВГАЙ СЭРЛЭЭ(103.111.68.3) 2022 оны 02 сарын 25

ОРОС БААВГАЙ НОЙРНООСОО СЭРЛЭЭ ДЭЭ,ЗҮГЭЭР БАЙГАА БААВГАЙГ АМЕРИК ТЭРГҮҮТЭЙ УЛСУУД ИХ ОРОЛДСОН ДОО ОДОО ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ

1  |  0
Хн(202.131.229.230) 2022 оны 02 сарын 23

Нэг их хөрөнгө оруулалт хийцэн ч юм шиг үнэн шалиг шалчигнасан юм ярих юм.

0  |  0
Ганаа(202.126.89.36) 2022 оны 02 сарын 22

Мундагуудаа. Канад улс Английн колон улс юмуу Англаас удирддаг юмуу өөр ямар колон улс байдаг юм бэ.

0  |  0
S(173.66.29.127) 2022 оны 02 сарын 22

Orosuud Tuvag Mongoloos salgaj avsan huuchin argaa hereglej baina

1  |  0
zochin(184.144.55.230) 2022 оны 02 сарын 22

НАТО өнөө жижиг улс үндэстэнг дэмжинэ гэж бүлтэрдэг яасан бэ, тусгаар тогтноxын эсрэг боож байдаг дүүрчиxсэн шаарнууд юмаа, манай Тува, Xалимаг, Буриад тусгаар тогтновол Орос дэмжээд НАТО xааж боогоод бөмбөгдөж эxлэx юм байна. АГУУ ОРОС МАНДТУГАЙ !!!

0  |  2
зочин (202.9.46.82) 2022 оны 02 сарын 22

АНУ, НАТО -гийхан ОХУ- ын оронд байсан бол 8 жилийн дараа биш 8 сарын дараа ингэх байсан нь ойлгомжтой.

0  |  0
зочин (202.9.46.82) 2022 оны 02 сарын 24

НАТО ЮГАСЛОВИЙГ БӨМБӨГДӨӨД, НЭГ ХЭСЭГ ГАЗАР НУТГИЙГ ТАСДААД ӨӨРИЙН БОЛГООД АВЧИХСАН БИЗ ДЭЭ??? ЯМАР ЯЛГАА БАЙНА.

2  |  0
Top