Кейт Миддлтоны өмссөн 90 долларын хүрэм САЙШААЛ хүртэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон 2017 оноос хойш анх удаагаа төрсөн газар болох Дани улсын Копенхаген хотноо айлчилжээ. Хоёр өдрийн турш хийх энэхүү айлчлалдаа тэрээр ганцаараа ирсэн бөгөөд түүний өмссөн хувцас олны анхаарлыг ихээр татаад байна.

Тэрээр дээгүүрээ Zara брэндийн улаан хүрэм өмсөж, дотуур нь цагаан өнгийн цамц, хар өнгийн өмд өмссөн нь тус улсын төрийн далбааны өнгөтэй хоршиж байгаа тухай хэвлэлүүд онцолжээ. 

 

 

Мөн түүний өмссөн Zara брэндийн хүрэм нь тус брэндийн сайт дээр 90 орчим ам.доллараар зарагддаг. Тус хүрмийг өнгөрсөн жил болсон Герман- Английн эсрэг явагдсан уэмблийн тоглолтын үеэр өмсөж байсан. Тэрээр хэт үнэтэй биш, олон удаа өмсөж болохуйц загварын хувцас сонгон өмсдөгөөрөө алдартай. Сайхан зохиж байгаа тохиолдолд ямар үнэтэй, ямар брэндийнх байх нь тийм ч чухал биш гэдгийг түүний фенүүд онцлон,  хувцаслалтыг нь сайшаажээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu