АНУ дахь "Nike" корпорацийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ларри Миллер 16 настай байхдаа үе тэнгийнхээ хүүхдийн амийг хөнөөж байсан тухайгаа өөрийн "Jump: My Secret Journey from the Streets to the Boardroom" номондоо дурджээ. Уг номонд түүний гудамжнаас хэрхэн топ ангилалд багтах компанийн захирал болсон тухай өгүүлдэг байна.
(Хэрэг болсон газар)
Тэрээр өсвөр насандаа гэмт бүлэглэлийн гишүүн байсан аж. 1965 оны 9-р сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 18 настай Эдуард Девид Уаятыг буудан хөнөөсөн бөгөөд 4.5 жилийн ялыг биеэр эдлэсэн байна. Тухайн үед Уаят наймхан сартай бяцхан хүүтэй байжээ.
(Хохирогч Эдуард Девид Уаят )
Шоронд хоригдох болсон нь түүний амьдралаа өөрчлөх нэгэн хөшүүрэг болсон гэнэ. Тэрээр боловсролоо дээшлүүлж, шоронд хоригдож буй хоригдлуудад олгодог Пелл тэтгэлэгт хамрагдаж, коллежид суралцах өдрийн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн байна. Үүнээс улбаалан амьдралаа өөрчлөх хүсэлд автсан тэрээр томоохон компанид ажилд орж чадсан байна.
(Хэрэг болсон газар хохирогчийн ач хүүтэй уулзаж буй нь)
Уг түүхийг бусад хүмүүс мэдэхвий гэж ихэд эмээдэг байсан тэрээр хохирогч залуугийн гэр бүлийнхэнтэй номоо гаргасны дараа очиж уулзан, уучлалт гуйсан байна. Түүний гэр бүлийнхэн хэдийнэ уучилсан гэдгээ түүнд хэлсэн бөгөөд өөрийгөө ийнхүү илчилсэн нь амьдралдаа алдаа гаргасан хүмүүст бүхнийг шинээр эхлэх урам зориг хайрлахын тулд хэмээн тайлбарласан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэ