Зургаан жил олон нийтийн сүлжээнээс ХОЛ байсан хүү 1800 доллар АВЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Хэн нэгэн танд зургаан жилийн турш олон нийтийн сүлжээнээс хол байсны тань төлөө 1800 доллар өгье гэвэл та зөвшөөрөх үү? Сиверт Клевсаас хэмээх хүү үүнийг зөвшөөрсөн бөгөөд ээж нь түүнд энэхүү саналыг 2016 онд тавьж байжээ. 

Тэрээр өнгөрөгч мягмар гарагт CNN-д өгсөн мэдээлэлдээ "Надад энэ маш гайхалтай санагдсан. Дахиад зургаан жил юухан байхав гэж бодогдсон" хэмээжээ. Уг саналыг хүлээж авахдаа тэрээр 12 настай байсан аж. Тэрээр 18 хүртлээ олон нийтийн сүлжээ ашиглахгүй байж чадах аваас түүнд 1800 доллар өгөхөө амалсан байна. 

Эцэст нь тэд хоёул хэлсэн амандаа хүрчээ.  Тэдний гэрээ 2022.02.19-нд дуусгавар болж хүү 18 насныхаа төрсөн өдрөөр 1800 доллар ээжээсээ авсан байна. 

 

 

Өнгөрсөн зургаан жилийн хугацаа түүнд тийм ч хэцүү санагдаагүй гэнэ. 12 настай байхдаа олон нийтийн сүлжээг тийм ч их ашигладаггүй байсан бөгөөд Snapchat-ийг ердөө нэг л өдөр ашиглаад устгаж байжээ. 

Сүүлийн үед болж байгаа мэдээллийг тэрээр найз нөхдөөрөө дамжуулан авдаг байсан гэнэ. Ийнхүү тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоосон нь түүнийг сурлага болон спортод анхаарахад ихээхэн тус болсон хэмээн ээж нь дурджээ. 

12 настайдаа тэрээр ирээдүйд авах 1800 доллараа байшин авахад зарцуулна хэмээн боддог байсан гэнэ. Харин одоо бол их сургуулийн дотуур байрны төлбөрөө хийхээр төлөвлөөд байгаа аж. 

Түүний хамгийн эхэнд хэрэглэж эхэлсэн олон нийтийн сүлжээ нь инстаграм бөгөөд одоогоор хэрхэн хэрэглэх учраа сайн олоогүй байгаа гэжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR Rush Qin(185.187.243.244) 2025 оны 03 сарын 13

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэ

1  |  0
Хан(103.212.119.54) 2025 оны 03 сарын 13

Ямар ч мундаг хүү вэ?

2  |  0
Close menu