Канье Уэстийн гаргасан хувцас ХЭДХЭН минутад зарагдаж дуусжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Реппэр Канье Уэстийн хамтран ажилладаг "Yeezy Gap" болон "Balenciaga" брэндийн дизайнер Демна нарын хамтран гаргаж буй цуглуулгыг өчигдөр танилцууллаа. Уг цуглуулгад 25 төрлийн загвар танилцуулагдсан бөгөөд жийнсэн өмд, логотой цам, жийнсэн хүрэм, түрийтэй гутал, куртик зэргийг танилцуулжээ. 

Тус цуглуулгад багтсан хувцаснууд 120-440 ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд эхний найман загвар энэ лхагва гарагийн өглөө 09:00 цагт танилцуулагджээ. Эдгээр загваруудаас Unisex загварын цамц онлайн худалдааны сайтад тавигдснаас хойш хэдхэн минутын дотор зарагдаж дууссан байна. 

Эдгээр загварууд бүхэлдээ Каньегийн хэв маягийг илтгэх бөгөөд нүүрээ нуусан моделиуд түүний загваруудыг амилуулжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top