Пүрэв гарагт /2022.02.24/ дэлхийн хэвлэлүүд эхний нүүрээ ОХУ-аас Украины нутаг дэвсгэрт явуулж буй цэргийн ажиллагааны тухай мэдээлэлд зориулав.
“New York Times” хэвлэл “Орос улс Украин руу дайрав” гэсэн гарчигтай мэдээ гаргасан бол, “Washington Post” хэвлэл “АНУ Украин руу дайрсны төлөө Орост хариуцлага хүлээлгэхээ амлав”, Францын “Le Monde” сонин “Дэлхийн хамтын нийгэмлэг Оросын түрэмгийллийг буруутгаж байна”, “Guardian” хэвлэл “Хөршөө зэвсгээс ангижруулахыг тулд Путин дайн зарлав” гэж гарчиглажээ.
“Блүмберг” агентлаг Украин дахь үйл явдлыг “Европын хар өдөр” гэж нэрлэсэн байна. Ихэнх хэвлэлүүд Путины өрнөдөд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан сануулгын өнгө аяст анхаарал хандуулсан байна. Том гүрний тэргүүн түүхэнд хэзээ ч гарч байгаагүй үр дагавраар сүрдүүлэхэд энэ нь зөвхөн Украины эсвэл Европын асуудал байхаа болидог гэж шинжээчид онцолжээ.
“Ерөнхийлөгч Путин асар их гарз хохирол, зовлон шаналал авчрах дайныг сонгов” гэж “New York Times” АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгийг иш татжээ. Зөвхөн Орос улс хүний амь, сүйрлийн төлөө хариуцлага хүлээх ба үүнд АНУ, түүний холбоотнууд нэгдсэн шийдэмгий хариу барина. Дэлхий дахин Орост хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.
Их Британийн “Times” сонин “Путин цус асгаруулах замыг сонгосон. Үүнийхээ хариуг амсах болно” гэж Борис Жонсоны мэдэгдсэнийг онцолсон байна.
Харин эдийн засгийн сэдвээр дагнасан хэвлэлүүд байгалийн хий, газрын тосны зах зээл цохилтод орох тухай бичиж байна. Украинд болж буй үйл явдлаас үүдэн газрын тос, нүүрсний үнэ өссөн тухай мэдээлжээ. Цаашид нөхцөл байдал хэрхэх нь Европ, АНУ-ын зүгээс авах хариу арга хэмжээнээс ихээхэн шалтгаална гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл ( 2 )
АМEРИК ӨЧНӨӨН УЛС ОРОНРУУ ДАЙРЧ ДАЙН ХИЙГЭЭД ЯМАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ЮМ ӨОЛ \n\n\n\n\n
hudalaa burahaas oor arga hemjee abch chadahgui l dee. oorsdoo l ukirainiig zevseglej odoj hatgaj dain hiivel demjij tusalan geed baisan chin odoo orosoos aigaaad neg ni tseregee oruulahgui bgaa ch dee..