Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх цогц шинэчлэл эдийн засгийн хувьд Хятадыг тэргүүлэх боломжийг нээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Тэрбээр АНУ-ын эдийн засгийн салбарыг томоохон шинэчлэлүүд хүлээж байна гэжээ. Ирэх арван жил АНУ өөрчилж, XXI зууны эдийн засгийн уралдаанд ялалт байгуулах замд оруулна гэж Цагаан ордны тэргүүн онцолжээ.
Тэрбээр АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг сөрөн зогсохын тулд шийдэмгий алхам хийнэ гэж мэдэгдсэн байна. Ирэх 10 жилд АНУ цахилгаан автомашин цэнэглэх 500 мянга станц бүхий сүлжээ байгуулж, иргэн бүрийг цэвэр усаар хангахын тулд эрүүл мэндэд хортой тугалган хоолойнуудыг солино гэж амласан байна.
Сэтгэгдэл ( 0 )