Brent маркийн газрын тосны үнэ анх удаа 130 ам.долларыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07


Brent маркийн газрын тосны нэг баррелийн үнэ 2008 оноос хойш анх удаа 130 ам.долларыг давжээ.

Даваа гарагийн /УБ цагаар 07.28/ байдлаар, Brent маркийн газрын тосны тавдугаар сарын фючерс үнэ 9.35 хувиар нэмэгдэж, нэг баррель нь 129.06 ам.долларт хүрчээ. Дөрөвдүгээр сарын фючерс үнэ 9.68 хувиар нэмэгдэж, 126.12 ам.долларт хүрч байсан билээ.

Даваа гарагийн /УБ цагаар 07.06/ байдлаар, Brent маркийн газрын тосны үнэ 130.3 ам.долларт хүрсэн байна.

Brent маркийн газрын тосны үнэ түүхэн дээд хэмжээнд 2008 онд хүрч байжээ. Тухайн үед нэг баррелийн үнэ 143 ам.долларт хүрч байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top