"Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ноос "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааг танилцууллаа.
Энэхүү судалгаагаар эмэгтэйчүүдийн аж амьдралыг харуулахын тулд 10 хэмжүүр, 10 сэдвийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн эмэгтэйчүүдээс санамсаргүй байдлаар авчээ.
Судалгаанаас онцлоход, эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байхад эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олонтойгоо цагийг зарцуулдаг нь харагджээ.
Харин эмэгтэйчүүд 24 цагийн ердөө 33 минутыг л өөртөө зарцуулдаг гэж хариулсан байна. Тодруулбал 139 минутыг гэр бүлдээ, 90 минутыг үр хүүхдэдээ зарцуулдаг, бусад цагийг гэр бүлдээ зориулдаг гэжээ.
Судалгааны дүн мэдээг танилцуулах үеэр НАМЭХ-ны Нийслэл хариуцсан дэд ерөнхийлөгч Л.Амгалан "Эмэгтэйчүүд гэр бүлдээ, төрд ч санхүүгийн хараат байдаг. Тэдний санхүүгийн эрх чөлөө маш хязгаарлагдмал. Судалгаанд оролцсон гурван эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн орлоготой, 10 эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн хажуугаар хувиараа бизнес эрхэлж, өрхийн орлогоо бүрдүүлж байна. Энэ орлогынхоо 81.5 хувийг ихэвчлэн байрны түрээс, ипотекийн зээл, байр ашиглалтын зардал, хоол хүнсний хэрэгцээнд зарцуулж байна.
Судалгаанд оролцсон таван эмэгтэй тутмын нэг нь ипотекийн зээлтэй. Зургаан эмэгтэй тутмын нэг нь түрээсийн байранд амьдарч байна" гэлээ.
СУДАЛГААНЫ ДҮН
Аюулгүй байдал, нийгмийн баталгаа
Эмэгтэйчүүдийн орлогын эх үүсвэрийн мэдээлэл
Сэтгэгдэл ( 0 )