Дэлхийн хүн амын гуравны хоёр Оросыг дэмжсэн, төвийг сахисан орнуудад амьдарч байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

Их Британийн “The Economist” сэтгүүл Украины хямралтай холбогдуулан ОХУ-ыг дэмжсэн болон төвийг сахисан байр суурьтай улс орнуудын жагсаалтыг гаргажээ.

Ингэхдээ тус сэтгүүл дэлхийн улс орнуудыг Оросыг дэмжсэн, төвийг сахисан, Өрнөдийг дэмжсэн гэж гурав ангилсан байна. Эхний ангилалд БНХАУ, Сири, Пакистан, Эритрей, Этиоп зэрэг 28 улс орон багтжээ. Эдгээр оронд дэлхийн нийт хүн амын гуравны нэг хувь нь амьдардаг байна.

Хоёр дахь ангилалд Энэтхэг, Бразил, Бангладеш зэрэг 32 орныг оруулжээ. Эдгээр улсад дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь амьдардаг. Харин өрнөдийг дэлхийн 131 орон дэмжиж байна. Эдгээр оронд дэлхийн нийт хүн амын 36 хувь ногддог.

Ингэснээр дэлхийн хүн амын гуравны хоёр нь Оросыг дэмжсэн болон төвийг сахисан орнуудад амьдарч байна. Үүнд Хятад, Энэтхэг онцгой үүрэг гүйцэтгэж буйг “The Economist” сэтгүүл онцолжээ. Зөвхөн энэ хоёр улсад дэлхийн нийт хүн амын гуравны нэг хувь нь ногддог.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЛАВА РОССИИ(192.82.78.203) 2022 оны 04 сарын 08

ЗА РОССИЮ

2  |  0
Top