Киев АНУ-д хандан сар бүр хоёр тэрбум ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлэх хүсэлт тавьжээ. Ингэснээр Украинд үүссэн хүмүүнлэгийн хямрал гүнзгийрэхээс сэргийлэх боломжтой гэж тус улсын Сангийн сайд Сергей Марченко “The Washington Post” хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүний хэлснээр, санхүүгийн туслалцаа нь эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудад цалин, тэтгэвэр олгох, хүмүүнлэгийн хэрэгцээг хангахад шаардлагатай.
Марченко Вашингтонд хийсэн албан уулзалтуудын үеэр Киевт нэн шаардлагатай зардлаа санхүүжүүлэхэд сард дор хаяж таван тэрбум ам.доллар шаардлагатай байна. Үүнээс хоёр тэрбум ам.долларыг АНУ-аас авах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Украины сэргээн босголтод мөн нэмэлт тусламж шаардлагатай байна гэж тус хэвлэлд онцолжээ.
Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойших хугацаанд АНУ Киевт нийт нэг орчим тэрбум ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлээд байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд зориулж нэмж 500 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж зарласан билээ. Эл тусламжийг Украины эдийн засгийг тогтворжуулах, цалин тэтгэвэр олгох, хүн амд шаардлагатай үйлчилгээ үзүүлэхэд зориулж байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэргийн ажиллагаа дууссаны дараа тус улсад олон зуун тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг шаардлагатай гэж мэдэгдэж байсан бол тус улсын Ерөнхий сайд Шмыгаль 600 тэрбум ам.долларын тусламж шаардлагатай гэж тодруулжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Америк Украйныг дайнд татан оруулсан нь үүгээр нотлогдож байна Америкын ард түмэн ийм зүйлыг яагаад эсэргүүцэхгүй байгаа нь хачин юм.2 тэрбум доллар чинь маш их мөнгө биздээ сар бүр шүү,Америк өгөхөөс өөр гарцгүй болсон байнаТэгэхгүй бол булайг нь дэлгэнэ гэж айж байгаа.
Дайнаар баяжих гэсэн Зеленскийн хүсэл инээдтэй.
amerikuud yahab dollar geh nogoon tsaasai hevleed ogchih l baihaa. gehdee odoo amerikiin or ni 31 trillon bolj asar ih bolson toloh bolomjgui bgaa sh dee.deer ingej iheer mongo hevlej taraaj bgaa bgaa neg medehed dollariig bulshilj magadgui dee.
Арыг чинь би даана гэж амлаж байгаад АНУ Украйныг Оростой эвдрэлцүүлж дайнд оруулсан нь эндээс батлагдаж байна. Тэгээгүй бол юу гэж сар бүр 2 тэрбум доллар өг гэж нэхэж байхав ! Маш их мөнгө ш дээ. Тэгээд жирийн Америкчууд давхар хохирч байна ш дээ.
Дайныг хүсч зохион байгуулсан янкууд орос болон Украйн ард түмэнд тус бүрд нь сар бүр 10 тэрбумыг өгч нүглээ наминчлар ёстой
Ахх
АНУ нь Украйны нутаг дээр дайн эхлэх нөхцлийг бүрдүүлсэн учир нэхээд байна даа