Засгийн газраас 2022 оныг “Монгол Улсад зочлох аялал жуулчлалын жил”-ээр зарласантай холбоотой зорилтот ажлууд биелэлээ олж эхэллээ гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
Монгол Улс энэ оны хоёрдугаар сарын 14-ны өдөр олон улсад хилээ нээхээ зарласантай холбогдуулан БОАЖЯ-аас аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээхийн тулд салбарын төлөөллийн санал, хүсэлтийг сонсох удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулсан.
Уулзалтын дүнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан санал, санаачлагыг бодлогоор дэмжих ажлын хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд цар тахлын үед ажлын байраа хадгалж үлдсэн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийг хугацаатай хойшлуулах, БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, агаарын тээврийн чөлөөт өрсөлдөөнийг бодитоор хэрэгжүүлэх, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон "2023 оныг Монголд зочлох жил болгон зарлах" тухай чиглэлүүдийг тусгуулсан нь бодит ажил хэрэг болж эхэллээ.
Тодруулбал,
Цаашид "2023 оныг Монгол Улсад зочлох аялал жуулчлалын жил болгон зарлах" болсонтой холбогдуулан аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, салбарыг сэргээхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Тайлан, татвар нь гацсан 50 мянган Аж ахуйн нэгжүүдээ авчихаж болдоггүй хаячихаж болдоггүй иймэрхүү байдлыг нь жаахан нарийвчлаад багахан хэдхэн саяын үйл ажиллагаа явуулаад тэрнийхээ тайлан тооцоо энэ тэрээс болж гацаад байгааг нь зүгээр орхивол яасан юм бэ. 100 саяаас доошиход бол Та нар үйл ажиллагаа чөлөөтэй сэргээн явуулж болноо гээд зарлаад, энэ олон халамж горлигсодоо багасгаад, болсон болоогүй компани нээгээд юм хийх гээд яваад байдгийг нь нэг их татвар торгуулиар хориод байлгүй зөнд нь орхичихмоор санагдах юм. Аж ахуйн нэрнүүд байна. Юу дуртай нэрээ аваг л дээ.
Цар тахал болон өмнөх хүнд сурталын үед татвар, торгуулийн дарамтаас боломж аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг орхигдуулсан жижиг компаниуд маш их байна. Ажилуулая гэхээр бөөн тайлангын өр, бас бөөн зөрчлийн тухай хуулийн баахан торгуулиуд. Ийм иргэд нэг их хэдэн зуун саяын үйл ажиллагаа явуулж чадахгүй ч гэсэн хэдхэн сая-ын ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд юм хийх гээд оролдоод яваад байх нь халамжын хавтгайралд нэрмээс болохгүй байх болов уу гэж бодож байна. Хэдэн жилийн өмнө баахан өршөөлийн хууль гэж иймэрхүү хүмүүсээр бамбайлж цаагуураа хичнээн их тэрбумын өр ширээ хаалгасан байсан.