Г.Шрёдерийг Оростой холбоотой учир тэтгэврээс хасахыг санал болгов

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Христийн ардчилсан холбоо нам Германы канцлер асан Герхард Шрёдерийг Оростой холбоотой гэж үзэн, төрийн албан хаагчдад олгодог тэтгэврээс хасахыг санал болгожээ.

Frankfurter Allgemeine Zeitung сонинд мэдээлснээр эрх баригч эвсэл Шрёдерийг төрийн албан хаагчдын тэтгэвэр авагчдын жагсаалтаас хасахыг Христийн ардчилсан холбоо санал болгосноос өөр арга хэмжээ авахгүй гэжээ.

Герхард Шрёдерийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын эрчим хүчний компанитай холбоотой байсан гэж буруутгажээ.

Үүний өмнө Польшийн парламентын гишүүн, Хуульзүйн сайдын орлогч Себастьян Калета Герхард Шрёдерт Оростой холбоотой учир хориг тавихыг Европын Холбоонд санал болгосон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top