Тайвань Киевт дөрвөн сая ам.доллар хандивлана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Тайвань Украины Харьков, Чернигов, Николаев, Сум болон Запорожье хотын сургууль, дэд бүтцийг сэргээн засварлахад зориулж дөрвөн сая ам.долларын хандив олгоно гэж Тайванийн гадаад хэргийн сайд У Жаоше мэдэгджээ.

Тухайлбал, Харьков хотод хоёр сая ам.доллар зориулах бол бусад дөрвөн хотод тус бүр 500 мянган ам.доллар хандивлахаар болжээ. Жаошегийн хэлснээр, Тайванийн ард иргэд удаан хугацааны туршид Хятадын зүгээс цэргийн болон бусад төрлийн заналхийлэл, дайралтыг амссаар ирсэн. Тиймээс Тайванийн эрх баригчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдлээ илэрхийлэн, Украины сэргээн босголтод идэвхтэй оролцоход бэлэн байна гэж онцолжээ.

Үүнээс өмнө У Жаоше Киев хотын захирагч Виталий Кличкотой утсаар ярьж, Украинд зориулж найман сая ам.доллар олгох тухай мэдээлж байв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.188.23) 2022 оны 06 сарын 06

гайхуулж байж хятадад нам даруулна даа хятад угсааны хүмүүс бол цагаан арьстаныг дагаж яршиг байна Ази үндэстэнг хэзээ чтоож байгаагүй зүгээр л улс төрийн худлаа бамбай болгож байна

2  |  0
Серик(176.64.22.218) 2022 оны 06 сарын 03

Сайн хүмүүс

0  |  2
Top