Тун удахгүй анхны үрээ өлгийдөн авах гэж буй дуучин AM-C

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

 

Олон олон хит дуугаараа залуусыг байлдан дагуулаад буй дуучин АМ-С тун удахгүй анхны үрээ өлгийдөн авах гэж байгаа билээ. 

Хамгийн анх 25-р суваг телевизээс зохион байгуулсан "Making The Band" нэвтрүүлэгт оролцож урлагт хөл тавьсан тэрээр соло карьераа амжилттай үргэлжлүүлж буй. Өнгөрөгч 10,11-ны өдөр "Steppe Arena"-д болж өнгөрсөн дуучин Укагийн "Dance With Me" тоглолтод хүрэлцэн ирж өөрийн уран бүтээлээсээ толилуулсан. 

Өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг мэдрүүлж чадсан түүнийг ийнхүү гэр бүлтэй болсонд фен охид нь битүүхэн гунигтай байгаа ч аз жаргал хүсэж байгаа харагдсан. 

Түүний гэргий Хулан нь "Perfect Blue" дууных нь клипэнд тоглосон бөгөөд сүүлийн үед чамгүй эрэлттэй болоод буй залуу жүжигчин билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top