“Их 7” бүлэг тэргүүлэх байр сууриа БРИКС-т алдах уу!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 02

 

“Их 7” бүлэг дэлхийд тэргүүлэх байр сууриа БРИКС бүлэгт алдаж болзошгүй. Учир нь “Их 7” бүлгийн гишүүн орнууд хөгжиж буй орнуудыг эгнээндээ нэгтгэн, тэдний эрх ашгийг дэлхийн тавцан дээр авч хэлэлцэхгүй байна гэж АНУ-ын “The Hill” хэвлэлд бичжээ.

“Их 7” бүлэг дээд хэмжээний уулзалтдаа Дэлхийн өмнөд хэсэг гэгдэх /Латин Америк, Ази, Африк, Номхон далайн/ ядуу бүс нутгийн төлөөлөгчдийн онцгой зочдын хувиар урьсан ч бүрэлдэхүүнд нь энэ бүс нутгийн нэг ч орон багтдаггүй нь өрнөдийг орлох шинэ дэлхийн дэг журам бий болох үндэс суурь болох талтай гэж тус хэвлэл онцолсон байна.

Өрнөдийн ихэнх орнууд тогтоон барих бодлого явуулж, дэлхийн хөгжлийг түргэтгэхийг эрмэлзэхгүй байна. Үүнээс гадна өрнөдийн удирдагчид Дэлхийн өмнөд хэсгийн орнуудад өөрийн талыг баримтлахыг тулгаж байгааг хөгжиж буй ертөнцөд эергээр хүлээн авдаггүй. ОХУ, БНХАУ БРИКС бүлгийн эгнээг тэлэх сонирхлоо хэдийн илэрхийлээд байна. Аргентин, Иран энэ бүлэгт нэгдэх өргөдлөө өгсөн. Хэрэв “Их 7” бүлэг эгнээндээ хөгжиж буй орнуудыг элсүүлэхгүй бол удахгүй зургаан тэрбум хүн, дэлхийн эдийн засгийн тал хувийн байр суурийг сөрөн зогсоход хүрнэ гэж “The Hill” онцолсон байна.

Германы Эльмау шилтгээнд болсон “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы тэргүүн нар Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хараат байдлыг бууруулах эрмэлзлээ нотолж, Оросын газрын тос, байгалийн хийн үнийг хязгаарлах тохиролцоонд хүрсэн. Үүнээс өмнө болсон БРИКС бүлгийн дээд хэмжээний уулзалтаар ОХУ, Энэтхэг, БНХАУ, Бразил, Өмнөд Африкийн тэргүүн нар шинэ эрин зуун дахь дэлхийн хөгжлийн төлөөх түншлэлийн асуудлыг хэлэлцсэн билээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааааа(202.21.108.228) 2022 оны 07 сарын 03

асар их хэрэгцээ байхад БРИКС өргөжнө, тэлнэ. Өрнөд одоо хөгжлийнхөө түвшингээ ашиглаж хөгжиж бга улсуудыг шимэгчилж амьдардаг хувалз болсоныг дэлхийн бүх улсууд мэдэж байна. Тиймээс ч тэдэнд байгалийн баялагаа хүссэн хэмжээгээр нийлүүлэхээс татгалзаж эхэллээ. Үйл явцыг Орос эхлүүлж БРИКС тэлсэнээр хүчээ авлаа. Орос Өрнөдийн орнуудад байгалийн баялгаа үнэтэй нийлүүлж хөгжиж байгаа улсуудад хямд нийлүүлэн давхар стандарт барьсанаар Европын дарангуйлалд цэг тавьж байна.

0  |  0
Зочин(139.5.217.207) 2022 оны 07 сарын 03

Мөнгөгүй, хүрэлцээгүй улсууд мянга хичээгээд ямар ч нэмэргүй дээ, хуучны ЭЗХТТЗ нэртэй ЗХУ тэргүүтэй нэг эвсэл байж байгаад барахаа болиод тарж байсан юм шд ээ, аливаа том жижиг зүйлсийг хийж бүтээж эсхүл зохион байгуулахад эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг хэрэгтэй шүү дээ, нэгдээд байгаа чукча улсуудад нэг нэгэн жаахан ч хамаагүй тусламж л өгч байвал юутай ч нэгдэхэд бэлэн улсууд шд.

0  |  1
Мэдээж(202.55.188.34) 2022 оны 07 сарын 03

Цаг хугацааны асуудал. Цаг нь ч бараг болчихож.

2  |  0
Top