Өмнөговийн наадмын талбайд "DZ RESIDENCE" төслийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 28

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой, Батмөнх Даян хааны мэндэлсний 558 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэгш ой таарч буй өнөө жилийн баяр наадмын талбайд "Эрхэт Монгол" групп асар байгуулан, "DZ residence" төслөө танилцуулахаар болжээ. Энэ үеэр төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахаас гадна зөвхөн баяр наадмын өдрүүдэд үргэлжлэх онцгой урамшуулалтай үнээр, захиалгын гэрээгээ байгуулах боломжтой гэнэ. 

650 айлын "DZ residence" өндөр чанартай орон сууцны 1 м.кв-ын үнэ 3.190.000₮ байсныг түүхт ойн баяр наадмыг тохиолдуулан 2,390,000₮ хүртэл хямдруулаад байна. Үүнээс гадна 36-50 сарын хугацаатай компанийн хүүгүй зээл, үнийн уян хатан нөхцөлийг захиалагч нартаа санал болгож байгаа ажээ. 

“Эрхэт Монгол” групп, "Эвэр өд" ХХК хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд "DZ Residence" өндөр чанартай, бүрэн цутгамал орон сууцны 1-р ээлжийн 163 айлын 2 блок барилгын бүтээн байгуулалтай эхлүүлэн, маш амжилттай үргэлжлүүлж байна. 

Уг барилга нь А, Б блок бүхий нийт 11 давхар бөгөөд В1 давхартаа дулаан гарааш, агуулахтай, 10 давхар нь орон сууц байх юм. Талбайн өргөн сонголт бүхий 1-3 өрөөний зохион байгуулалттай, дэд бүтцээ бүрэн шийдсэн, орчин үеийн интерьер засал, чулуун эмульс болон гоёмсог шилэн фасад, хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий өндөр чанартай барилгын хийц, тоноглолтой зэрэг олон давуу талтай. 

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 77779080, 96679080, 88579080, 80639080, 80939080, 9000-9080

ОРОН НУТАГ ДАХЬ ОФФИС ХАЯГ: Даланзадгад хот, “Говийн хөгжлийн ордон"-ы /Юнителтэй байр/ 1-р давхар “Эрхэт Монгол” группийн Өмнөговь аймаг дахь салбар. Утас: 7777-2122

#ХОТЫН_СОЁЛ - ГОВИЙН ХӨГЖИЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top