"DZ Residence" төслийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГҮҮД эхэллээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

"Эрхэт Монгол" групп, барилгын салбарт нэр хүнд, туршлагатай “Эвэр Өд” компанитай хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд хэрэгжүүлж буй 650 айлын "DZ Residence" төслийн Нээлттэй өдөрлөг өнөөдрөөс /2022.06.29/ албан ёсоор эхэлж байгаа тул эрхэм та бүхнийг зорин ирж, төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг урьж байна. 

Мөн түүнчлэн Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зөвхөн захиалагч нартаа олгож буй, онцгой хямдрал, урамшууллыг эдлэх боломжтой.  Тодруулбал, нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, захиалгаа баталгаажуулсан захиалагч нартаа метр квадратын үнийг 2,390,000 төгрөг хүртэл хямдруулж, гал тогооны тавилгыг бэлэг болгон өгөх ажээ.

Бүрэн цутгамал, өндөр чанартай "DZ Residence" орон сууц баригдаж буй шинэ суурьшлын бүсэд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, Хөгжимт жүжгийн театр, “Ёл” соёл, спортын цогцолбор, Палеонтлогийн музей, Номын сан байрлаж байгаагаараа онцлогтой.

1-4 өрөө бүхий талбайн өргөн сонголттой, хамгийн сүүлийн үеийн интерьер, экстерьер дизайнтай, өргөн цэлгэр цонхтой, чулуун эмульс болон гоёмсог шилэн фасадтай, орчин үеийн чанартай тоноглолтой гээд “DZ Residence" төслийн давуу тал олон.

Үүнээс гадна барилгын төсөл хэрэгжүүлэгчдийн томоохон асуудал болсон дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, “DZ Residence" төсөл төвийн шугам сүлжээнд бүрэн холбогдохоор болсон гэдгийг дуулгахад таатай байна.

Түүнчлэн оршин суугчдын тав тухыг хангах үүднээс томоохон ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ил зогсоол зэрэг цогц бүтээн байгуулалтыг ерөнхий төлөвлөгөөндөө тусгаж өгчээ.

Төслийг танилцуулах нээлттэй өдөрлөг зургаадугаар сарын 29-нөөс өдөр бүр төслийн талбайд зохион байгуулагдах юм.
 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: DZ Residence

БОРЛУУЛАЛТЫН АЛБА: 7777-9080, 9919-9080, 9696-9080

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Өмнөговь аймгийн Даланзадгад хотын шинэ сууршьлын бүс

ОФФИС ХАЯГ: Даланзадгад хот, “Говийн хөгжлийн ордон”-ы 1-р давхарт, “Эрхэт Монгол” группийн Өмнөговь аймаг дахь салбар, 7777-2122

#ЭРХЭТ_МОНГОЛ ГРУПП

#ЭЗНИЙ_СЭТГЭЛЭЭР БҮТЭЭНЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top