“DZ RESIDENCE” төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд урьж байна 

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Нийгмийн хариуцлагаар манлайлагч “Эрхэт Монгол” групп бүтээн байгуулалтаа Өмнийн цэнхэр говьд үргэлжлүүлж, Даланзадгад хотод 600 айлын “DZ RESIDENCE” өндөр чанартай, бүрэн цутгамал орон сууцны 1-р ээлжийн 163 айлын 2 блок барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж байна.

“DZ RESIDENCE” төсөл нь Даланзадгад сумын Засаг даргын тамгын газрын зүүн талд, 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг, 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр, Спорт цогцолбор, Палентлогийн музей зэрэг нийгэм, соёлын үйлчилгээ цогц төлөвлөгдсөн шинэ суурьшлын бүсэд байрлаж байна.

АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦАА: 2023 оны 2-р улирал

Төслийн орон сууц нь нийт 10 давхар, хоёр орцоос бүрдэх ба м.кв-ын өргөн сонголт бүхий 1-3 өрөөний зохион байгуулалттай, дэд бүтцээ бүрэн шийдсэн, орчин үеийн интерьер засал, чулуун эмульс болон гоёмсог шилэн фасад, хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий өндөр чанартай барилгын хийц, тоноглолтой зэрэг олон давуу талтай.

ӨРӨӨНИЙ СОНГОЛТ:

  • 1 өрөө: 25.8 м.кв-аас 38.5 м.кв
  • 2 өрөө: 35.1 м.кв-аас 53.29 м.кв
  • 3 өрөө: 52.6 м.кв-аас 74.2 м.кв байх юм. 

ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ:

  • Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайтай
  • Дэд бүтцэд бүрэн холбогдсон
  • Хэрэглээний халуун усаа бүрэн шийдсэн
  • Барилгын талбайн нийт 50 хувьд авто машины ил зогсоолтой
  • Техникийн давхар буюу гараж, агуулахыг шийдэж өгсөн
  • Өдрийн турш, нарыг чөлөөтэй оруулах цэлгэр уудам шилэн тагттай
  • Шалнаас, тааз хүрсэн цэлгэр том цонхтой
  • Нэгдүгээр давхарт томоохон үйлчилгээний газрууд төвлөрсөн
  • Оршин суугч, зочдыг угтах хэсэг буюу лобби танхимтай
  • Метр квадратаас шалтгаалан өрөө тус бүрт хувцасны өрөөг төлөвлөсөн
  • Үнийн хувьд уян хатан нөхцөлтэй

 

“DZ RESIDENCE” төслийн шав тавих ёслол болон албан ёсны нээлтийн үйл ажиллагааг 2022 оны 04-р сарын 16-ны 12.00 цагт төслийн талбайд зохион байгуулах тул Даланзадгадчууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

 

 

АЛБАН ЁСНЫ ФЭЙСБҮҮК ХАЯГ: DZ Residence

ТӨСЛИЙН БАЙРШИЛ: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, 6-р баг, Даланзадгад сумын ЗДТГ-ын зүүн талд, Шинэ суурьшлын бүсэд

БОРЛУУЛАЛТЫН УТАС: 90059080, 91989080, 88579080, 86199080

#ЗАХИАЛАГЧ: “ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП

#ЕРӨНХИЙ_ГҮЙЦЭТГЭГЧ: “ЭВЭР ӨД” ХХК

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.126.89.190) 2022 оны 04 сарын 13

Хүрэлцээтэй автозогсоолгүй байрныхаа гадаа түгжирч зогсдог Улаанбаатар хотоос удахгүй хүмүүс залхаж гадагшаа дайжиж зугтаах гэж байхад үхэрнүүд тэнэгтэх нь их юмдоо гэж.

0  |  0
Top