БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгост хандан ямар ч үед цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хүчнээ хурдан бөгөөд тодорхой дайчлахад бэлэн байна гэж сүрдүүлжээ.
“Ёнап” агентлаг Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татан мэдээлэхдээ, Ким Жон Ун Солонгосын дайны эвлэрлийн ойн баяр дээр “Одоо манай зэвсэгт хүчин аливаа хямралд хариу үйлдэл үзүүлэхэд бүрэн бэлэн байна. Манай улсын цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх хүчин бүрэн бэлэн байдалд байгаа. Эрхэм зорилгоо хурдан бөгөөд тодорхой биелүүлэхийн тулд үнэмлэхүй хүчээ хурдан дайчлахад бэлэн байна” гэж мэдэгдсэнийг онцолжээ.
Хойд Солонгосын удирдагч мөн “Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-д “урьдчилан сэргийлэх цохилт” өгч, цэргийн чадварынх нь нэг хэсгийг ч болов саармагжуулах чадвартай гэж үзэж байгаа нь буруу юм” гэж хэлжээ.
Ийм аюултай оролдлогыг их хүчээр нэн даруй дарж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёл болон түүний армийг устгана гэж Ким Жон Ун мэдэгдсэн байна.
Өмнө нь БНАСАУ-ын Гадаад хэргийн яам АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт нь “Солонгосын шинэ дайн”-ыг дэгдээж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Umhii yangyd .Amerkaiin zagaachid.2 ylsiig niilvvlehiig ogt bodohgvi hoornd ni alatsuulsaar baih uym daa.Orosiig Ukerantai ni alaltsuulaad baigaa uls.Hyatadiig Taivantai alatsuulaah geed baigaa hugiin lalariin uls. Uls ch gej Delhiin adgiin zagaachidiin nutag.